Танилцуулга

Чөлөөт Хэвлэл Сан нь Монгол орны нөхцөлд олон нийтийн өмчийн анхны загвар болон хөгжиж байна

Үүсгэн байгуулагдсан нь

Үүсгэн байгуулагдсан нь

“Чөлөөт Хэвлэл” Сан Хэвлэх Үйлдвэр /ЧХС ХҮ/ нь Монгол Улсын Засгийн газар болон Данийн Вант Улсын Засгийн газрын хооронд 1995 онд байгуулсан “Монгол дахь чөлөөт, хараат бус хэвлэл” төсөл хэрэгжүүлэх тухай” Хэлэлцээрийн дагуу Данийн Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллага-“ДАНИДА”-гийн санхүүжилтээр “Сонины Хэвлэх Үйлдвэр” Сан нэртэйгээр анх үүсэн байгуулагдаж, 1996 оны 2-р сарын 16-наас албан ёсоор үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа эхэлсэн.

Төслийн хугацаанд СХҮ-ийн Захирлуудын зөвлөл хоёр улсын засгийн газраас томилогдож, Захирлуудын зөвлөлийн даргаар МУ-ын Гэгээрлийн үе үеийн сайдууд ажиллаж байв.

“Монгол дахь чөлөөт, хараат бус хэвлэл” төсөл 1999 онд дуусгавар болоход СХҮ Сангийн хэрэгжүүлж байсан чиг үүрэгтэй ижил зорилго бүхий “Чөлөөт Хэвлэл” Сан төрийн бус байгууллага шинээр үүсэн байгуулагдаж, хоёр улсын засгийн газраас томилогдсон Төсөл шилжүүлэх комисс СХҮ сангийн эрх үүрэг, өмч хөрөнгийг "Чөлөөт Хэвлэл" Сан төрийн бус байгууллагад уламжлуулан шилжүүлсэнээр тус сан өөрийн өмч хөрөнгөд үндэслэн өөрийгөө удирдах зарчимд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг бие даасан байгууллага болон хөгжиж ирлээ.


Статус

Статус

ЧХС нь өөрийн өмч хөрөнгөд үндэслэн өөрийгөө удирдах зарчимд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг бие даасан байгууллага болсноор Монгол орны нөхцөлд олон нийтийн өмчийн анхны загвар болж, Монгол улсын Хууль Зүйн Яаманд 9071024120 тоот гэрчилгээтэй бүртгэгдсэн нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, гишүүнчлэлгүй төрийн бус байгууллага юм.

ЧХС-ийн эрх барих дээд байгууллага нь сангийн Ажилтнуудын болон Үйлчлүүлэгчдийн чуулганаас сонгогдсон гишүүдийн төлөөллөөс бүрдсэн Удирдах зөвлөл. Удирдах зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй. Удирдах зөвлөлийн гишүүд тус бүр дүрэмд заасан бүрэн эрхийн хугацаагаар ажиллаж, жил бүр сэлгэгдэх зарчмаар ажилладаг.


Эрхэм зорилго

Эрхэм зорилго

Хэвлэлийн үйлдвэрлэл үйлчилгээний цогц орчинг техник технологийн ололтонд тулгуурлан бүрдүүлж, ямагт хэрэглэгчээ эрхэмлэн дээдэлж, эрэлт хэрэгцээг нь хангасан, үнэ цэнэтэй, үр ашигтай бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн түвшинд урт удаан хугацаанд тогтвортойгоор хүргэнэ.


Алсын хараа

Алсын хараа

Салбарын зах зээлийн өнгийг тодорхойлсон суралцагч хөгжигч манлайлагч байгууллага байна.


Үнэт зүйлс

Үнэт зүйлс

  • Үйл ажиллагаа хараат бус, ил тод
  • Үйлчилгээ чанартай шуурхай найдвартай
  • Хуулийн хүрээнд шударга
  • Ур чадвартай мэргэшсэн хариуцлагатай ажилтнуудад тулгуурласан баг хамт олон

Үйл ажиллагааны чиглэл

Үйл ажиллагааны чиглэл

ЧХС нь бизнесийн үйл ажиллагааны “Хэвлэлийн үйлдвэрлэл үйлчилгээ” ангиллын хүрээнд:

  • ‘’Сонины үйлдвэрлэл үйлчилгээ’’;
  • ‘’Хэвлэлийн хальс болон хавтан боловсруулах үйлчилгээ’’
  • ‘’Офсет хэвлэлийн үйлдвэрлэл үйлчилгээ’’

гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэр үйлчилгээний дотор бүх төрлийн сонины үйлдвэрлэл болон өнгө салгалтын үйлчилгээний чанар, шуурхай байдлаар хэрэглэгч, хэвлэн нийтлэгчдэд танил болсон нь олон жилийн туршид байгууллагын нэр хүндийн илэрхийлэл болж ирсэн.

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 10-р хороо,
  • 7-р хороолол /14181/,
  • Их тойруу - 54, Монгол улс 14192
  • Э-шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • Веб: www.freepress.mn

Утас:

  • Ресепшн: 7011-3550
  • Эх бэлтгэл: 7011-3552
  • Санхүү: 350018
  • Захирлын туслах: 353551
  • Борлуулалт: 9482-2288
  • Офсет захиалга: 7000-0035

Цагийн хуваарь:

  • Дав-Баа: 10:00-03:00
  • Бямба: Амарна
  • Ням: 18:00-02:00

Биднийг дагаарай!

Шаблоны Joomla 2015.